ТОДРУУЛГА: Сэргэлэн сумын нутагт хоёр автомашин мөргөлдсөний улмаас нэг хүн гэмтсэн байна

ТОДРУУЛГА: Сэргэлэн сумын нутагт хоёр автомашин мөргөлдсөний улмаас нэг хүн гэмтсэн байна

Цагдаагийн байгууллагад өчигдөр /2026.10.12/ 17:05 цагийн орчимд “Хоёр автомашин мөргөлдсөн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Уг ослын талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Шалгалтын ажиллагаагаар Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт Toyota Vellfire, Dayun, North Benz маркийн автомашинууд мөргөлдөж, Vellfire маркийн автомашины жолооч гэмтсэн нөхцөл байдал тогтоогдсон. Ослын шалтгаан, нөхцөлийг тогтоохоор Төв аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" гэлээ.

ВИДЕО: