БНСУ-ын алдарт жүжигчин И Сон Кён машиндаа өөрийгөө угаартуулж амиа хорлосон байдалтай олджээ

БНСУ-ын алдарт жүжигчин И Сон Кён машиндаа өөрийгөө угаартуулж амиа хорлосон байдалтай олджээ

Хар тамхи татсан хэргээр шалгагдаж байсан БНСУ-ын алдарт жүжигчин И Сон Кён өнөөдөр машиндаа өөрийгөө угаартуулж амиа хорлосон байдалтай олджээ.

Цагдаагийн газрын мэдээлснээр, “Өнөөдөр /2023.12.27/ өглөөний 10.00 цагийн орчимд Ли Сон Кёны менежерээр дамжуулан сураггүй болсон тухай мэдээлэл ирсэн. Улмаар цагдаа нар гал түймрийн албанаас хамтран ажиллах хүсэлт тавьж, жүжигчин И-г Сөүлийн Жонго-гу хотын Сонбүк-дон хотод байгааг байршлын мэдээгээр баталгаажуулсан” гэжээ. Үүний дараа цагдаа нар 10:40 цагийн орчимд Жонгно-гу дахь цэцэрлэгт хүрээлэнгээс жүжигчин Ли Сон Кёны машиныг олжээ. Түүнийг олох үеэр аль хэдийн машиндаа нас барсан байдалтай байсан байна. Түүнийг үзэгчид "Parasite", "Miss korea", "Coffee Prince", "All about my life" зэрэг киногоор нь сайн мэдэх билээ.

Эх сурвалж: SBS