Энэ сарын 18-ны өдөр /2023.12.18/ хуралдсан МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн хурлаар тус радио, телевизийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл А.Бүрэнбаатар нь өнөөдрийг хүртэл албан ёсоор тамга тэмдэг, ажлаа хүлээлгэн өгөөгүй байна.
Үүнээс үүдэн МҮОНРТ-ийн 800 ажилчин цалингаа авч чадахгүй нөхцөл байдал үүсчээ. Энэ талаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн хэвлэлд мэдээлэл өгөхдөө "А.Бүрэнбаатар гарын үсгийнхээ эрхийг шилжүүлэхгүй, тамга тэмдгээ өгөхгүйгээс цалин мөнгөний гүйлгээний асуудал зогссон. Цалин мөнгө тавигдахгүй хүнд байгаа учраас хамт олны дотор хэл яриа гарах нь аргагүй. Энэ бол зүй ёсны шаардлага. МҮОНРТ нь 800 ажилтантай " гэжээ.
Г.ЭНХЗУЛ
МҮОНРТ цалингаа тавьж чадахгүй байна гэнэ...
— Д. УУГАНБААТАР (@_UUGANBAATAR) December 26, 2023
VIA: FB pic.twitter.com/cXa6Q54rcz