Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Галсан Хөдөлмөрийн баатар боллоо

Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Галсан Хөдөлмөрийн баатар боллоо

Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны өдөрт зориулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Төрийн ордонд өнөөдөр /2023.12.28/ төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа болж байна.

Энэ үеэр зохиолч Чинагийн Галсан Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. Монгол Улсын соёлын бүтээлч өв, уран зохиолыг олон улсад сурталчлах, эх хэл, өв соёлоо хамгаалах, үндэсний ёс заншлаа залуу үедээ өвлүүлэх уламжлуулах, уран зохиол, орчуулгын олон 10 бүтээл туурвин ард түмнээ соён гэгээрүүлэх болон байгаль эх дэлхийгээ хамгаалахад оруулсан жинтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн түүнд энэхүү хүндэт шагналыг олгож байгаа юм.