Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал, НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзулыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнав

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал, НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзулыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнав

Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны өдөрт зориулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Төрийн ордонд өнөөдөр /2023.12.28/ төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо. 

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Ү.Оюунзулыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнав. Ү.Оюунзул нь  Баянзүрх дүүргээс нийслэлд сонгогдсон иргэдийн төлөөлөгч. Монгол Улсын их сургуулийг Улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжлээр төгссөн. Төрийн захиргааны удирдлагын магистр зэрэгтэй. Монгол Ардын намын дэргэдэх НАМЗХ-ны нарийн бичгийн дарга, НАМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Стратеги академийн дэргэдэх “Улс төрийн боловсролын институтын захирлаар ажиллаж байсан.