ШШГЕГ-ын захирал асан Д.Загджавыг Үндэсний аудитын газрын даргын орлогчоор томилжээ

ШШГЕГ-ын захирал асан Д.Загджавыг Үндэсний аудитын газрын даргын орлогчоор томилжээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын захирлаар ажиллаж байсан Д.Загджавыг Үндэсний аудитын  газрын даргын орлогчоор томилжээ. Түүнийг 2022 оны 11 сарын 02-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын захирлаас чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас гаргаж байв. 

Д.Загджав нь 2000-2008 онд ХУД-ийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, Уул уурхайн дэд сайд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын захирлаар ажиллаж байв. Түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын захирлаар ажиллаж байх хугацаанд хоригдол оргох, гэмтэх зэрэг хэдэн зөрчил илэрсний улмаас албан тушаалаас нь чөлөөлсөн байдаг. Мөн түүнд "сэмхэн" генерал цол олгосон гэх мэдээлэл байдаг билээ.