"Эфир хаана" гэж мэдэгдээд байсан МҮОНРТ-ийн ажилчид цалингаа авчээ

"Эфир хаана" гэж мэдэгдээд байсан МҮОНРТ-ийн ажилчид цалингаа авчээ

МҮОНРТ-ийн захирлаар ажиллаж байсан А.Бүрэнбаатар тамга, тэмдгээ хүлээлгэн өгөөгүйгээс болж тус байгууллагын 800 ажилтан цалингаа авч чадахгүй хүндхэн нөхцөлд орсон талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Үүнээс үүдэн тус телевизийн ажилчид ажил хаяж, эфирээ хаана гэж өчигдөр /2023.12.17/ мэдэгдээд байсан юм. Тэгвэл урд шөнө ажилчдын цалинг өгчээ. Одоо тус телевиз үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. 

Г.ЭНХЗУЛ