ВИДЕО: Онцгой байдлын алба хаагчид иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд НЭГ МИНУТАД бэлэн байдалд шилждэг

ВИДЕО: Онцгой байдлын алба хаагчид иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд НЭГ МИНУТАД бэлэн байдалд шилждэг

Эмч, цагдаа, онцгой байдлын алба хаагчид бол иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалахын тулд минут, секунд бүрийг алдалгүй хичээдэг "чимээгүй баатрууд" юм. Тэд ямар замыг туулж, гал усны гамшиг дээр очдог, яаж иргэд бидний амь насыг авардагийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Иргэнээс Онцгой байдлын газарт дуудлага ирэхэд алба хаагчид нэг минутын дотор бэлэн байдалд шилждэг.

Учир нь хүний амь нас, эрүүл мэнд, эд хогшлыг авран хамгаалахад нэг секунд ч үнэ, цэнэтэй. Төв аймгийн Гал түймэр унтраах 24 дүгээр ангийн албан хаагч Б.Сумъяабазар ажил мэргэжлийнхээ онцлогийн талаар ярихдаа " Аль болох шуурхай гарч байж бид хүний эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насыг хамгаалж чаддаг. Ажлаа хийхэд гэр бүлийнхний дэмжлэг хамгийн чухал. Хамгийн сайхан нь иргэдийн хандлага. Тэд бидний ажлын хүндрэл, зовлон жаргалыг ойлгож талархаж буйгаа олон нийтийн сүлжээнд байнга илэрхийлдэг. Энэ бол урам юм. Аврахын дуудлагууд хамгийн хэцүү" гэсэн юм. Аврагчдын нэг минутад бэлэн байдалд шилжиж, аврах ажиллагаанд гардаг тухай бодит бичлэгийг хүргэе. 

ВИДЕО: