Өнөө маргаашдаа ихэнх нутгаар ЦАС орж, хүйтэн байна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар ЦАС орж, хүйтэн байна

Өнөө маргаашдаа Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна. Маргааш буюу энэ сарын 10-нд баруун аймгуудын нутаг болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон говийн аймгуудын ихэнх, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, явган шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 28-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.