ВИДЕО: 2023 оны онцлох үйл явдлуудыг хүргэж байна

ВИДЕО: 2023 оны онцлох үйл явдлуудыг хүргэж байна

iSee.mn мэдээллийн сайт 2023 онд иргэдийн мэдэх эрхийн төлөө улс төр, нийгэм, соёл, эрэн сурвалжлах салбарын мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэж, сурвалжилга мэдээллүүдийг ярилцлагуудыг бэлтгэн хүргэсэн билээ. Иймд бид энэ удаа өнгөрч буй 2023 онд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэхийг зорьж, салбар салбарын сэтгүүлчид өөрсдийн салбарт болж өнгөрсөн үйл явдлаас онцлон ярилцлаа.

ВИДЕО: 

Онцлох үйл явдлын тоймд iSee.mn мэдээллийн сайтын ерөнхий редактор, Улс төрийн албаны сэтгүүлч Т.Хулантахь, Эрэн сурвалжлах албаны сэтгүүлч Б.Батчимэг, Нийгэм, соёлын албаны сэтгүүлч Т.Бямбажаргал, Нийгэм соёлын албаны сэтгүүлч О.Соёлмаа нэр оролцов.

Энэ үеэр Улс төрийн салбарт болсон үйл явдлын тоймыг хүргэсэн сэтгүүлч Т.Хулантахь өөрийн салбараас,

  • Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын гадаад бодлого, төрийн томоохон айлчлал болон эдийн засгийн үр ашиг /https://isee.mn/n/56286/
  • Хүлээлт үүсгээд байсан сэдэв буюу удаан хугацааны дараа Ардчилсан нам даргатай болсон /https://isee.mn/n/45730/
  • Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, сонгуулийн тойрог зэрэг үйл явдлыг онцлов./https://isee.mn/n/44896/

Эрэн сурвалжлах салбарт болсон үйл явдлын тоймыг хүргэсэн сэтгүүлч Б.Батчимэг өөрийн салбараас,

  • Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн “5 Ш” ажиллагаа. Тус ажлын хүрээнд барьсан хүмүүс /https://isee.mn/n/47806/
  • Нэр бүхий улс төрчид болон тодорхой албан тушаалтнууд холбогдоод буй “Нүүрсний хэрэг” /https://isee.mn/n/50618/
  • Олны анхаарлыг татсан “Ногоон автобус”-ны хэрэг
  • Удаан хугацаанд үргэлжилсэн “Хөгжлийн банк”-ны хэрэг зэрэг үйл явдлыг онцоллоо./https://isee.mn/n/51967/

Харин Нийгэм, соёлын албанд болсон үйл явдлын сэтгүүлч Т.Бямбажаргал, О.Соёлмаа нар тоймлон хүргэж, тус салбарт 2023 онд болсон

  • Х Богд Монголоос тодорсныг албан ёсоор зарласан /https://isee.mn/n/54230/
  • Цахим спортоор Монголчууд дэлхийд аваргалсан /https://isee.mn/n/58472/
  • Монголчуудын түүхийг батлах 1800 жилийн өмнөх буюу Сяньбигийн үеийн язгууртны булш Монголоос олдсон /https://isee.mn/n/53270/
  • Монгол кино дэлхийд нээлтэй хийж, монголын уран бүтээлчид Каннын улаан хивсэн дээгүүр анх удаа алхсан /https://isee.mn/n/50599/
  • Өнгөрсөн зун болсон их үерийн үр нөлөө, цаашид хийх ёстой ажил зэрэг үйл явдлыг онцлон хүргэлээ. /https://isee.mn/n/53645/

2023 онд бидний бэлтгэсэн мэдээ, мэдээллийг уншиж, бидэнтэй хамт байсан үзэгч, уншигчдадаа талархлаа илэрхийлье. 2024 онд iSee.mn мэдээллийн сайт иргэдийн мэдэх эрхийн төлөө илүү сонирхолтой, үр дүнтэй мэдээ, сурвалжилгыг шуурхай хүргэх болно. Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе.