Урт цагааныг нурааж эхэллээ

Урт цагааныг нурааж эхэллээ

Нийслэлийн Засаг даргаас Урт цагаан үйлчилгээний төвийн барилгын төлөвлөлтийг өөрчлөх талаар 2023 оны арваннэгдүгээр сарын 3-ы өдрөөс долоо хоногийн хугацаанд иргэдээс санал асуулга авч, дийлэнх олонхынх нь саналаар цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулахаар болж, Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Урт цагааныг нийслэлийн өмчийн бүртгэлээс хассан.

Улмаар тус бүсэд байрлаж байсан нэгдүгээр корпусын барилгыг буулгаж, түр хашаагаар хамгаалсан байдалтай байсан бөгөөд өчигдрөөс /2023.12.29/ бусад корпусыг буулгах ажлыг эхлүүлжээ.