"Зүрх мартахгүй" төслийн хүрээнд Афганаас авч ирсэн дөрвөн хүүхдийн мэс засал амжилттай болсон" гэж Б.Болдсайхан эмч мэдээлжээ

"Зүрх мартахгүй" төслийн хүрээнд Афганаас авч ирсэн дөрвөн хүүхдийн мэс засал амжилттай болсон" гэж Б.Болдсайхан эмч мэдээлжээ

“Сонгдо” эмнэлгийн захирал, Зүрхний эмч Б.Болдсайхан "Зүрх мартахгүй" төслийг 2020 оноос хэрэгжүүлж 300 гаруй хүүхдэд амьдрал бэлэглэсэн. Улмаар уг төслийн хүрээнд эхнэрийн хамт Афганистанд ажиллаж байгаа. Мөн Афганы хүүхдүүдийн зүрхний мэс засалд туслах төслийг хэлэлцэж, 2023 онд 3-5 хүүхэд, 2024 онд 40 хүүхэд Монголд ирж, зүрхний мэс засалд оруулхаар хэлэлцэж буй талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл “Зүрх мартахгүй” төслийн хүрээнд эхний ээлжид афганаас авч ирсэн дөрвөн хүүхдийн хагалгаа ажилттай болсон талаар Б.Болдсайхан эмч өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ. "БУНДАН" "Зүрх мартахгүй" төслийн хүрээнд Swiss Cooperation in Mongolia , хатагтай Stefanie Burri , Швейцарийн Хөгжлийн агентлагийн дэмжлэгээр  Афганистан, Киргиз, Монгол, Хойд Солонгос хүүхдүүдэд зүрхний оношилгоо, мэс засал хийж байгаа юм.

 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө