Монгол Улсад суугаа АНУ-ын элчин сайд Р.Буанган шинэ оноо Сүхбаатарын талбайд гаргажээ

Монгол Улсад суугаа АНУ-ын элчин сайд Р.Буанган шинэ оноо Сүхбаатарын талбайд гаргажээ

"Улаанбаатарын мөнгөн шөнө" шинэ жилийн баярын тоглолт өчигдөр /2023.12.31/-нд 21:00 цагт Сүхбаатарын талбайд эхэлж, он солигдох мөчид нийслэлчүүд төв талбайдаа цуглаж шинэ оноо угтдлаа. 

Төв талбайд цугласан нийслэлчүүддээ зориулж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас "Улаанбаатарын мөнгөн шөнө" шинэ жилийн баярын тоглолтыг зохион байгуулсан юм. Энэхүү баярын тоглолтод МУГЖ Д.Жаргалсайхан, Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, МУУГЗ Б.Чинбат, МУГЖ Ө.Уянга, МУГЖ Д.Отгонжаргал тэргүүтэй уран бүтээлчид хүрэлцэн ирж оролцсон. 

Мөн манай улсад суугаа зарим онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдууд ч "Улаанбаатарын мөнгөн шөнө" шинэ жилийн баярын тоглолтыг үзэж, сонирхон Сүхбаатарын талбайд очсон байна. Тухайлбал, энэ талаар АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган өрийн твиттер хуудастаа, "Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд шинэ жилийн салют буудлаа" гэсэн мэдээллийг нийтэлжээ.