"ОХУ-ын байгалийн хийн экспорт 1985 оны түвшинд хүртлээ буурч, В.Путин "Сибирийн хүч-2" хоолойг барихаар хэлэлцсэн ч Ши Жиньпин гэрээнд гарын үсэг зураагүй" гэжээ

"ОХУ-ын байгалийн хийн экспорт 1985 оны түвшинд хүртлээ буурч, В.Путин "Сибирийн хүч-2" хоолойг барихаар хэлэлцсэн ч Ши Жиньпин гэрээнд гарын үсэг зураагүй" гэжээ

Украины асуудлаар буулт хийлгэхийн тулд Европыг хөлдөөх гэсэн оролдлого нь «Газпром»-д маш их хохирол учрууллаа. Дайны өмнө экспортын 80 хувь, "Газпром"-ын орлогын гуравны хоёрыг хангадаг байсан хамгийн том гадаад зах зээлээ алдсан Оросын хийн монополь бараг 40 жилийн өмнөх үе рүүгээ ухарч байна гэж middleasiannews.com мэдээлжээ. 

Тус мэдээлэлд, "2023 оны эцсээр "Газпром" 69 тэрбум шоо метр хийг экспортод борлуулсан нь 1985 оноос хойшхи хамгийн бага хэмжээ гэж Reuters агентлаг тооцоолжээ. Тус компанийн түүхэн дэх хамгийн муу жил болсон 2022 онтой /100.9 тэрбум шоо метр/ харьцуулахад гадаад руу шахсан хийн хэмжээ дахин гуравны нэгээр буурсан байна. Дайны өмнөх үетэй харьцуулахад /2021 онд 185 тэрбум шоо метр/ "Газпром"-ын экспорт гурав дахин унажээ.

Европт нийлүүлэх хэмжээ 28 тэрбум шоо метр болтлоо буурч, 1970-аад оны хоёрдугаар хагасын түвшинд хүрсэн байна. Харьцуулбал: 1975 онд ЗХУ Европын орнуудад жилд 19.3 тэрбум шоо метр хий шахаж байсан бол 1980 онд Германтай томоохон гэрээ байгуулсны дараа аль хэдийн 54.8 тэрбум болсон юм. Гэтэл өнгөрсөн онд Хятад улс «Сибирийн хүч» хоолойгоор дамжуулан дээд амжилт тогтоосон нь 23 тэрбум шоо метр хий л худалдан авчээ. Энэ нь Европын Холбооны өмнөх импортынх нь дөнгөж наймны нэгийг /180 тэрбум шоо метр/ нөхсөн гэсэн үг.

Энэ бол ёроолдоо унасан хэрэг. Бид хийн үйлдвэрлэл, эксплортоо энэ сроолоос гаргана. Муу нь гэвэл энэ их л удаан байх болно» хэмээн Эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн судалгаа, хөгжлийн захирал Алексей Белогориев Москвад болсон байгалийн хийн форумын үеэр хэлэв.

Кремль Хятадад найдаж, тэдний хийн худалдан авалтыг 5 дахин нэмэгдүүлж, жилд 100 тэрбум шоо метр болгох санаатай байгаа. Гэхдээ урьдчилсан мэдээгээр, 2030 он гэхэд Хятадад импортын хийн эрэлт ердөө 80 тэрбум шоо метрээр өсөх бөгөөд энэ бүх хэмжээ, тэр дундаа Туркменистаны хий, байгалийн шингэрүүлсэн хийн хувьд аль хэдийн гэрээлчихсэн байгааа гэж Белогорев онцолжээ.

Ерөнхийлөгч Владимир Путин Бээжинг "Сибирийн хүч-2" шинэ хоолой барихыг тууштай ятгаж байгаа агаад жилийн турш БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уг төслийг хоёр ч удаа хэлэлцсэн ч удаан хүлээсэн гэрээнд гарын үсэг тэр зураагүй. 

The South China Morning Post сонинд бичсэнээр бол гацсан зүйл нь Оросын хийг Турк, Европын үнээс хоёр дахин хямд үнээр худалдаж авах бодолтой Хятад улс дахин шинэ хямдралд найдаж байгаа бөгөөд үүнээс гадна барилга угсралтын ажилд нэг ч юанийн хөрөнгө оруулалт хийхийг хүсэхгүй байгаа аж. Бээжингийн үзэж байгаагаар уг хоолойн олон тэрбум долларын зардалыг "Газпром" өөрөө дангаараа гаргах ёстой юм" гэжээ. 




Өнөөдөр морь өдөр

21 минутын өмнө