ВИДЕО: Airbus A350 онгоцтой мөргөлдсөн Японы эргийн хамгаалалтын цэргийн онгоцонд байсан таван хүн амиа алдаж, нэг нь хүнд шархаджээ

ВИДЕО: Airbus A350 онгоцтой мөргөлдсөн Японы эргийн хамгаалалтын цэргийн онгоцонд байсан таван хүн амиа алдаж, нэг нь хүнд шархаджээ

Японы агаарын тээврийн "Japan Airlines" компанийн зорчигч тээврийн Airbus A350-900 загварын онгоц Токио хотын нисэх онгоцны буудалд газардаж байхдаа өөр нэг онгоцтой мөргөлдсөний улмаас шатаж, 367 зорчигчийг эсэн мэнд нүүлгэн шилжүүлсэн хэрэг өнөөдөр /2024.01.02/ манай цагаар 18:00 цагийн орчимд гарлаа. 

Харин Airbus A350-900 загварын онгоцтой мөргөлдсөн Японы эргийн хамгаалалтын цэргийн тээврийн онгоцонд зургаан хүн байсан бөгөөд тэдгээрээс нэг хүнийг нь хүнд шархадсан байхад нь нүүлгэн шилжүүлж чадсан бол багийн таван гишүүн амь үрэгдсэн талаар NHK суваг мэдээлжээ. Мөн Airbus A350-900 загварын онгоцонд зорчиж явсан хүмүүс бүхээгт хэрхэн гал гарч буй бичлэгийг хийж амжсан байна. 

Эх сурвалж: NHK




Өнөөдөр морь өдөр

13 цагийн өмнө