ВИДЕО: Киев, Харьков хотууд руу өнөөдөр Оросууд пуужингийн цохилт өгсний улмаас Украины олон иргэн амиа алдаж, шархаджээ

ВИДЕО: Киев, Харьков хотууд руу өнөөдөр Оросууд пуужингийн цохилт өгсний улмаас Украины олон иргэн амиа алдаж, шархаджээ

Өнөөдөр /2024.01.02/ Украины Киев, Харьков хотууд оросуудын пуужингийн цохилтод өртсөн байна. Үүний улмаас 90 гаруй хүн шархадаж, олон хүн амиа алдаад байгаа талаар Украины Ерөнхийлөгч В.Зеленский мэдэгдсэн байна. 

Тухайлбал,  Украины Харьков хот руу орон нутгийн цагаар өнөөдөр 07:30 цагийн орчимд Оросын арми пуужингийн цохилт өгсний улмаас 20 гаруй хүн шарахдаж, нэг хүн нас барсан байна. Мөн олон орон сууцны барилгууд, туслах барилгууд болон бусад иргэний дэд бүтэц эвдэрч, автомашинууд шатсан” талаар тухайн бүс нутгийн цэргийн захиргааны дарга Олег Синегубов мэдэгджээ. Харин Украины Киев хот руу их хэмжээний халдлагын улмаас 10 гаруй хүн амиа алдаад байгаа аж. Мөн тус халдлагын улмаас Киев мужийн Бучанский болон Вышгород дүүрэгт цахилгаан эрчим хүч тасраад байгаа аж. Тэгвэл Украины нутаг дэвсгэрт хийсэн тус агаарын довтолгооныхоо талаар Оросын тал одоогоор хараахан тайлбар хийгээгүй байгаа аж.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр морь өдөр

11 цагийн өмнө