Японд газар хөдлөлтийн чичирхийлэл үргэлжилсэн хэвээр байна

Японд газар хөдлөлтийн чичирхийлэл үргэлжилсэн хэвээр байна

Энэ сарын 01-ны өдөр Японд 7.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсоны улмаас тус улсын баруун эрэгт цунами болох аюул үүссэн. Тэгвэл Японы төв нутагт газар хөдлөлтийн чичирхийлэл өнөөдрийн хүртэл үргэлжилсээр байгаа аж. Мөн газар хөдлөлтийн улмаас 62 хүн амиа алдсан нь тогтоогдсон байна. 

Түүнчлэн хэдэн арван мянган хүн гэрэл цахилгаангүй хэвээр байгаагаас гадна олон хүн байшингийн нурангин дор дарагдсан байж болзошгүй байгаа аж. Мөн ойрын долоо хоногт Японы хэмжүүрээр 7 дугаар түвшний хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй тул сонор сэрэмтэй байхыг холбогдох албаныхан ард иргэддээ уриалжээ. 

Эх сурвалж: NHK