ВИДЕО: Казахстанд цасан шуурга шуурсны улмаас хурдны замаар зорчиж явсан долоон машин мөргөлдсөн осол гарчээ

ВИДЕО: Казахстанд цасан шуурга шуурсны улмаас хурдны замаар зорчиж явсан долоон машин мөргөлдсөн осол гарчээ

Цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдмал болсны улмаас Казахстан Улсын Караганда мужийн хурдны замд долоон машин мөргөлдсөн томоохон осол гарсан талаар тус улсын Astana телевиз мэдээлэв.

Тодруулбал, Өчигдөр /2024.01.02/ 13:20 цагийн үед Алматы-Екатеринбург чиглэлийн авто замын 1353-1425 км-т ачааны машин, зургаан суудлын автомашин мөргөлдсөн байна. Хууль сахиулагчид ослыг үзэгдэх орчин муудсантай холбон тайлбарлаж байгаа аж. Ослын улмаас хүний амь эрсдээгүй. Харин бүх машин механик гэмтэл авчээ.

ВИДЕО:




Өнөөдөр морь өдөр

9 цагийн өмнө