БНСУ-ын цагдаа нар бааранд танхайрсан 25 настай монгол эрэгтэйг баривчилжээ

БНСУ-ын цагдаа нар бааранд танхайрсан 25 настай монгол эрэгтэйг баривчилжээ

20 гаруй насны хууль бус цагаач Монгол Улсын иргэн бааранд танхайрсан хэргээр БНСУ-ын цагдаад баригдсан талаар тус улсын KBC телевиз мэдээллээ.

Тодруулбал, Гванжү хотын Чипён-дунд байрлах нэгэн бааранд өнөөдөр /2024.01.03/ өглөө 04:30 цагийн орчимд хажуудаа сууж байсан үйлчлүүлэгчийнхээ биед халдсан хэргээр 20 гаруй насны БНСУ-д хууль бусаар оршин суудаг Монгол Улсын харьяат иргэн ноён А-г Гванжү хотын баруун цагдаагийн газар баривчилжээ. Цагдаа нар мөрдөн байцаалтын ажиллагаа дуусмагц ноён А-г Цагаачлалын албанд хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн байна. 




Өнөөдөр морь өдөр

9 цагийн өмнө