БНСУ-ын жүжигчин И Сон Кён өөрийг нь хуурч, мөнгө нэхсэн хоёр иргэнийг шалгуулахаар гомдол гаргасан байжээ

БНСУ-ын жүжигчин И Сон Кён өөрийг нь хуурч, мөнгө нэхсэн хоёр иргэнийг шалгуулахаар гомдол гаргасан байжээ

Өмнөд солонгосын жүжигчин И Сон Кён баарны менежер болон түүний дүү гэх хоёр хүн нийлж өөрийг нь хуурч, мөнгө залилсан гэж цагдаад  гомдол гаргаж байжээ. 

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин И Сон Кён өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр /2023.12.27/ нас барсан байдалтай олдсон харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, түүнийг тус өдрийн өглөө машиндаа угаартаж нас барсан байдалтай байхад нь олсон бөгөөд түүнийг хар тамхины хэрэгтэй холбоотойгоор тус улсын цагдаагийн газраас шалгаж байсан. Тус хэргийн шалгалтын явцад түүнээс шинжилгээ авсан нь ч хариу нь сөрөг гарсан бөгөөд өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдэж байсан юм.

Тэгвэл тус хэрэгт холбоотойгоор Жүжигчин И Сон Кён баарны менежер болон түүний дүү гэх хоёр хүнийг  нийлж өөрийг нь хуурч, мөнгө залилсан гэж буруутгасан гэж гомдол гаргаж байжээ. И Сон Кён цагдаад өгсөн  байцаалтдаа “Бааранд баарны менежер эмэгтэйтэй санаандгүй байдлаар танилцаж байсан. Улмаар тэр эмэгтэйд хууртагдаж хар тамхи уусан, тухайн үед юу ууж байгаагаа мэдэхгүй байсан” гэж мэдүүлжээ. Мөн арванхоёрдугаар сарын 26-нд И Сон Кён  өмгөөлөгчөөрөө дамжуулан цагдаад хандан өөрийгөө болон баарны менежер, түүний дүүг баривчлуулан полиграфийн шинжилгээ хийлгэхийг хүссэн боловч харамсалтайн жүжигчин И Сон Кён маргааш нь машиндаа нас барсан байдалтай олдсон билээ.

Одоогоор хэргийн шалгалтын хугацаа дусаагүй байгаа бөгөөд жүжигчнийг хуурч мөнгө залилсан болон хар тамхи хэрэглэсэн гэх баарны менежер болон түүний дүү нарыг баривчлан байцаалт авч байна гэж БНСУ-ын цагдаагийн газраас мэдээлжээ.

Сэтгүүлч: Г.Энхзул




Өнөөдөр морь өдөр

10 цагийн өмнө