Монгол Улс геополитикийн анхаарлын төвд тэр бүр ордоггүй. Гэвч магадгүй тэдний энэ хугацаа дуусч байгаа тул бид хөрштэйгээ харилцаа тогтоох ажлыг маш нухацтай авч үзэх ёстой гэж ОХУ-ын Русстрат агентлаг мэдээлэв.
Тус нийтлэлд, “Орос, Хятад хоёрын хооронд газарзүйн хувьд таатай байр суурь эзэлдэг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны аравдугаар сард Францад айлчлах үеэрээ Францын төрийн өмчит “Орано майнинг” компанийн 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай гэрээнд гарын үсэг зурсан.
Энэ гэрээний эхлэл 2023 оноос хэдэн жилийн өмнө эхэлсэн. Тухайлбал, Монгол Улсын зүүн өмнөд хэсэгт орших Дорноговь аймгийн Улаанбадрах бүсэд орших ураны томоохон орд болох “Зөөвч овоо”-г Францын цөмийн аварга “Арева” буюу Орано гэж нэрлэж байсан томоохон компани 2013 оны дөрөвдүгээр сард илрүүлсэн. Улмаар одоог хүртэл Монголд 160 орчим мянган тонн ураны баталгаат нөөцтэй 10 гаруй орд илрүүлээд байна. Монголын Монцамэ агентлагийн мэдээлснээр Монгол Улс геологи хайгуулын ажил хүлээгдэж буй 1 сая тонн хүртэлх ураны нөөцтэй байж болзошгүй байгааг дурдсан. Үүнээс эш татан National Interest сэтгүүлд мэдээлснээр, энэхүү боломж нь “Монгол Улсын ураны зах зээлд шинэ манлайлагч болох амбицыг нэмэгдүүлж, аль хэдийн хөгжиж буй зэсийн экспортын чадавхийг нэмж өгнө. Их хэмжээний, харьцангуй бага ашигладаг ураны нөөцтэй Монгол Улс дэлхийн улс орнуудын хөрөнгө оруулалтын сонирхлыг татаж байгаа бөгөөд Францын цөмийн салбарыг зах зээлд нэвтрэхэд нь дэмжлэг үзүүлэх анхны түншээр сонгогдоод байна. Харин дэлхийн цөмийн холбоо Монголын ураны "цэвэр" нөөц ойролцоогоор 60 мянга 500 тонн гэж тэмдэглэсэн байдаг. Монгол Улс Хятад, Орос, Чех улстай ураны хайгуулын гэрээ байгуулсан ч Франц улс хамгийн түрүүнд Монголд уран олборлох төлөвтэй байна. Өрнөдийнхөн энэ гэрээнээс Монголын үр өгөөжийг магтан сайшааж байгаа ч тэнгэрт тулсан ашиг олдохгүй гэх шүүмж бас бий. Ямартай ч тус уурхай ашиглалтад орох 30 жилийн хугацаанд нийт нэг тэрбум ам.долларыта зөвхөн татварын орлогоор олно. Уг төслийг Бадрах Энержи компани боловсруулсан бөгөөд энэхүү төсөл нийт 47 жил үргэлжлэх төлөвтэй байна. Бэлтгэл ажил 2024-2027 онд хийгдэж, уран олборлолт 2028-2060, нөхөн сэргээлтийн ажлыг 2061-2070 он хүртэл хийхээр төлөвлөжээ.
Төсөл Францад ашигтай нь ойлгомжтой. Франц цахилгаан эрчим хүчнийхээ 70 орчим хувийг цөмийн эрчим хүчнээс авдаг бөгөөд үүндээ Казахстан, Узбекистан зэрэг Монгол, Төв Азийн орнуудын ураны ордуудыг идэвхтэй ашиглаж байна. Африкт хэд хэдэн төрийн эргэлт гарсны Францад уран, эрчим хүчний асуудал тулгамдсан онцгой ач холбогдолтой төсөл болоод буй. Нөгөө талаас Францыг дагаж бусад тоглогчид Монголд орж ирэх магадлалтай байна. Учир нь дэлхийн цөмийн холбооны 2021 оны цөмийн түлшний тайланд дурдсанаар 2030 он гэхэд ураны хэрэгцээ 27%-иар нэмэгдэнэ. Тиймээс Герман шиг алсын хараатай улсууд ч атомын цахилгаан станцаас татгалзаагүй хэвээр байна. Иймд 22 улс 2050 он гэхэд цөмийн эрчим хүчний хүчин чадлаа гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцсон бөгөөд тус шийдвэрийг Дубайд болсон НҮБ-ын уур амьсгалын дээд хэмжээний уулзалтын үеэр гаргасан байна. Цөмийн эрчим хүчний тохиролцоонд Болгар, Их Британи, Унгар, Гана, Канад, Марокко, Молдав, Монгол, Нидерланд, АНЭУ, Польш, Румын, Словак, Словени, АНУ, Украйн, Финланд, Франц, Чех, Швед улсууд хөгжүүлнэ, Өмнөд Солонгос, Япон Улсууд багтажээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс эрчим хүчний нөөц шаардлагатай төрөл бүрийн тоглогчдын ашиг сонирхлын огтлолцсон цэг болох нь гарцаагүй болоод байна.
Түүнчлэн Монгол Улсад уран олборлох гэрээ байгуулах үеэр “Орано групп” компанийн ТУЗ-ийн дарга Клод Имавоен “Монгол Улс нь байгалийн баялаг төдийгүй “Орос, Хятадын хоорондох геополитикийн байршил” нь Монголыг Францын чухал түнш болгож байна. Оросоос Хятадад байгалийн хийг нийлүүлэх төлөвлөгөөнд Монгол улс стратегийн байр суурийг эзэлдэг. Ирэх жил л гэхэд Сибирийн хүч-2-ын үргэлжлэл болох "Союз Восток" хийн хоолойг барих ажлыг эхлүүлэх ёстой. Ирээдүйн дамжуулах хоолойн 963 км нь Монгол Улсаар дамжин өнгөрөх ёстой бөгөөд түүгээр дамжин ОХУ-аас Хятад руу жилд 50 орчим тэрбум шоо метр түлш нийлүүлэх юм. Монголоор дайран өнгөрөх замд өөр хувилбар цөөн. Анх "Сибирийн хүч-2"-ыг Алтайгаар дамжин барихаар төлөвлөж байсан боловч байгаль орчин, соёлын шалтгаанаар энэ төслийг орхисон. Энэ төсөлийг хэрэгжүүлбэл хоолой тавих замд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Укок байгалийн байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэрийн талбайд хөрсний тогтворгүй байдал бий болж, зам дагуух ургамлыг устгаж, сөрөг үр дагаварт хүргэх болно.
2020 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсаар дамжин өнгөрөх маршрутын хувилбарыг боловсруулах зарлиг гаргаснаар "Газпром"-ын мэргэжилтнүүд шинэ чиглэлийг харгалзан уг байгууламжийн зураг төслийг боловсруулж эхэлжээ. Казахстанаас ирүүлсэн саналыг мөн авч үзсэн. Харин Москва Монголын хувилбарыг илүү чухал гэж үзсэн. Ингэснээр хийн хоолой Саянск (Эрхүү муж) дамжин өнгөрч, цааш Черемховог өнгөрч Буриадын Тункинский дүүрэг, тэндээс Хиагта хот хүрч, Монголын хилээр гарах юм. 2023 оны аравдугаар сард Газпром Монголыг хийн хангамжийн схемийг боловсруулж, тус улсыг хийжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа зарласан нь улс хоорондын бас нэгэн томоохон төсөл болох боломжтой юм. Монгол бол Оросоос Хятадад эрчим хүч нийлүүлэх чухал транзит зангилаа болох нь нэгэнт тодорхой болсон. Харин энэ үед Монгол Улс геополитикийн анхаарлын төвд тэр бүр ордоггүй. Магадгүй энэ хугацаа дуусч байгаа тул бид хөрштэйгээ харилцаа тогтоох ажлыг маш нухацтай авч үзэх ёстой” гэжээ.