Японд болсон газар хөдлөлтийн улмаас 73 хүн амиа алдаж, 300 гаруй хүн гэмтэж, сураггүй алга болсон хүний тоо тодорхойгүй байгаа ажээ

Японд болсон газар хөдлөлтийн улмаас 73 хүн амиа алдаж, 300 гаруй хүн гэмтэж, сураггүй алга болсон хүний тоо тодорхойгүй байгаа ажээ

Япон улсын Ишикава мужид энэ сарын 01 /2024.01.01/-нд болсон газар хөдлөлтийн улмаас өчигдрийн байдлаар  амиа алдсан иргэдийн тоо 73-д хүрч, сураггүй болсон иргэдийн тоо одоо өнөөдрийг хүртэл тодорхойгүй хэвээр байгаа ажээ. Үүний зэрэгцээ 300 гаруй хүн гэмтэж бэртсэний 25 нь маш хүнд байгаа аж.

Японы Ерөнхий сайд Фумио Кишида лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Гамшгаас хойш 40 гаруй цаг өнгөрлөө. Энэ бол цаг хугацаатай уралдах явдал бөгөөд эгзэгтэй мөчид байгааг би мэдэрч байна. Учир нь 72 цаг бол амьд үлдэх  алтан хугацаа. Олон хүн нурсан барилгуудын дор аврах ажиллагааг хүлээж байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Тиймээс газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд тусламж үзүүлэх, аврах ажиллагааг үргэлжлүүлж, цаашид дэмжлэг үзүүлнэ гэдгээ” мэдэгдсэн байна.