ВИДЕО: Японы метронд 20 гаруй насны эмэгтэй зорчигчид руу хутгатай дайрч, дөрвөн эрэгтэй шархаджээ

ВИДЕО: Японы метронд 20 гаруй насны эмэгтэй зорчигчид руу хутгатай дайрч, дөрвөн эрэгтэй шархаджээ

Токиод өчигдөр орой /2024.01.03/ 20 гаруй насны  эмэгтэй галт тэрэгний зорчигчид руу хутгатай дайрч, дөрвөн эрэгтэйг шархдуулсан бөгөөд тэдний гурав нь хүнд бэртэж эмнэлэгт хүргэгдсэн талаар тус улсын NHK телевиз мэдээлэв.

JR Yamanote Line галт тэрэг халдлага болсон даруй Акихабара өртөөнд яаралтай зогссон бөгөөд цагдаагийн газраас хүн амины хэрэг үйлдэхийг завдсан хэрэгт сэжиглэн 20 орчим насны эмэгтэйг газар дээр нь баривчилж, хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.

Хэргийн талаар Токиогийн цагдаагийн газрын мэдээлснээр,  “өчигдөр орой 11:00 цагийн үед  JR Yamanote Line галт тэрэгнд эмэгтэй хүн хутгатай хүмүүс рүү дайрч байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Халдлагын улмаас дөрвөн эрэгтэй шархадсан бөгөөд гурав нь цээж, нуруундаа хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн. Зорчигчид яаралтай тусламжийн товчлуур дарагдсан тул галт тэрэг Токиогийн Чиёода тойргийн JR Akihabara буудалд зогссон бөгөөд Нийслэлийн цагдаагийн газраас сэжигтэн 20 орчим насны эмэгтэйг хүн амины хэрэг үйлдэхийг завдсан хэрэгт сэжиглэн газар дээр нь баривчилсан” гэжээ.

ВИДЕО: