ВИДЕО: Тансаг зэрэглэлийн 5 мянган зорчигч тээвэрлэх боломжтой нисдэг зочид буудлыг бүтээхийг зорьжээ

ВИДЕО: Тансаг зэрэглэлийн 5 мянган зорчигч тээвэрлэх боломжтой нисдэг зочид буудлыг бүтээхийг зорьжээ

Тансаг зэрэглэлийн 5 мянган зорчигч тээвэрлэх боломжтой аварга том атомын "нисдэг зочид буудал"-ыг бүтээхийг зорьжээ.

“Мангас” хэмээн нэрлэж буй цөмийн хайлмалаар ажиллана гэж буй аварга том онгоц агаарт хэдэн сараар нисэх гэнэ. Ингэхдээ ердийн тийрэлтэт онгоцоороо шинэ зорчигчдыг хүлээн авч бас уйдсан аялагчдыг буулгах боломжтой гэнэ. Энэхүү Sky Cruise онгоцны зургийг Йемен улсын инженер Хашем Алгайли бүтээсэн байна. Тэрбээр “Цөмийн хөдөлгүүртэй тэнгэрийн аялал нь бидний ирээдүй байж магадгүй” хэмээжээ. Түүнчлэн тус нисдэг зочид буудалд нь усан бассейн, биеийн тамирын заал, худалдааны төв, кино театр зэрэг олон төрлийн үйлчилгээтэй байх аж. 

Эх сурвалж: Daily Star

ВИДЕО: