"Нөлөө бүхий сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг баривчилсан нь Монголын хэвлэлийнхнийг цочирдуулж байна" гэж Voa news мэдээлжээ

"Нөлөө бүхий сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг баривчилсан нь Монголын хэвлэлийнхнийг цочирдуулж байна" гэж Voa news мэдээлжээ

Монгол Улсын хамгийн нөлөө бүхий сурвалжлагчдын нэг Н.Өнөрцэцэгийн баривчлагдсан явдал тус улсын хэвлэл мэдээллийнхнийг улам цочирдуулж байна гэж Voa news агентлаг мэдээллээ.

Тус сайтад, Н.Өнөрцэцэг  нь томоохон албан тушаалтнуудын араас хөөцөлдөхөөс эмээдэггүй сурвалжлагч гэдгээрээ Монголд нэр хүндээ сийлж чадсан. “Зариг” мэдээллийн сайтын ерөнхий редакторын хувьд тэрээр сүүлийн таван жилийн хугацаанд гүтгэлгийн хэргээр арав гаруй удаа байцаагдаж байжээ. Улмаар өнгөрсөн сард ажлын байрнаасаа баривчлагдсан юм. Түүнийг эхэндээ худал мэдээлэл тараасан, шүүхийг үл хүндэтгэсэн гэх үндэслэлээр цагдан хорьсон ч дараа нь гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх зэрэг ноцтой хэрэг үүсгэжээ.

Түүнийг  анх баривчлахдаа найман ишигний хэргээр шүүхэд нөлөөлсөн хэмээн үзэж цагдан хорьсон гэж тус улсын хэвлэлүүдэд мэдээлсэн. Ингэхдээ өнгөрсөн арванхоёрдугаар сарын 4-нд Н.Өнөрцэцэгийг цагдан хорьж, шүүхээс нэг сар баривчлах шийдвэр гаргасан. Мөн түүний Зариг.мн сайт руу монголоос нэвтрэх хандалтыг түх хугацаанд хаажээ. Дараа нь шүүхээс урьдчилан хорих хугацааг хоёр сар болгон сунгаж, өнгөрсөн баасан гаригт цагдаа нар Зариг.мн сайтын редакц руу нэгжлэг хийсэн байна.

Монгол Улсын хуульд зааснаар шүүх хурал эхлэх хүртэл цагдан хорих хугацааг нэг жил хүртэл хугацаагаар сунгах боломжтой гэж Өнөрцэцэгийн өмгөөлөгч Пүрэвдоржийн Эрхэмбаяр хэвлэлд мэдээлэл өгөх үедээ дурдсан. Мөн тэрбээр “Н.Өнөрцэцэг сэтгүүлчийг 10 зүйл ангиар буруутгаж байгаа бөгөөд хэрвээ гэм буруутай нь нотлогдвол найман жил хүртэл хорих ялаар шийтгэгдэх болно. Энэ хэрэг Монголын хууль хяналтын байгууллагыг шинэчлэх шаардлагатайг харуулж байна” гэжээ. Харин Н.Өнөрцэцэг өөрийг нь буруутгаж буй хэргүүдийг үгүйсгэж байгаа аж. Иймд Олон улсын болон Монголын хэвлэлийн эрх чөлөөний байгууллагууд тус баривчилгааг улс төрийн зорилготой гэж буруушааж байна. Энэ хүрээнд  тус байгууллагууд АНУ-ын Вашингтон дахь Элчин сайдын яамнаас "Америкийн дуу хоолой" агентлагийн цахим шуудангаар тайлбар хүссэн хариу ирүүлээгүй байгаа юм байна.

Түүнчлэн Монголын нийслэл Улаанбаатар хотын сэтгүүлчид энэ хэргийг Н.Өнөрцэцэгийг шүүмжилсэн нийтлэлийн хариу арга хэмжээ гэж үзэж байна. Мөн зарим хүмүүс тус улсад энэ оны сүүлээр парламентын сонгууль явуулахаар болсон нь хэрэгт холбоотой байж магадгүй гэж үзэж байна.

Энэ талаар "Өрөг" мэдээллийн сайтыг үүсгэн байгуулагч Ууганбаярын Болортуяа "Америкийн дуу хоолой"-д өгсөн ярилцлагадаа, “Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг баривчилсан явдал бусад сэтгүүлчдэд хүчтэй дохио болсон. Учир нь тэд нөлөө бүхий сэтгүүлчийг олны нүдэн дээр баривчилсан. Хэрэв маш эрх мэдэлтэй хэн нэгэн сэтгүүлчийг баривчлахыг хүсвэл ямар ч нотлох баримтгүй байсан ч хийж чадна” гэжээ. Мөн  “Зариг.мн” сайтын ерөнхий редакторын хувьд НӨнөрцэцэгийг зарим хүмүүс баримттай сурвалжилга хийдэг гэдгээрээ алдартай. Тэр хүмүүсийг гайхшируулж, хэнийг ч байсан хөөж асуулт асуудаг отолттой ярилцлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлсэн гэдгээрээ гавьяатай гэж "Америкийн дуу хоолой" радиод ярилцлага өгсөн Монголын хэд хэдэн сэтгүүлч хэлсэн байна. Н.Өнөрцэцэг зарим үед эргэлзээ төрүүлдэг ёс зүй, хааяа сенсац дэгдээх хандлагатай байдаг гэж зарим сэтгүүлчид үздэг ч олон хүний хувьд тэрээр хүчирхэг хүмүүсийн эсрэг зогсож, авлигыг устгадаг жирийн хүний бэлэг тэмдэг аж” гэжээ. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.