БНСУ-д сүмийн үйл ажиллагаа явуулж бусдаас олон зуун сая ам.доллар залилж түүгээрээ Монголд үйл ажиллагаа явуулж байсан хосд хорих ял оноожээ

БНСУ-д сүмийн үйл ажиллагаа явуулж бусдаас олон зуун сая ам.доллар залилж түүгээрээ Монголд үйл ажиллагаа явуулж байсан хосд хорих ял оноожээ

Сүмийн туслах пастор болон сүсэгтнүүдээс “Монголд номлолын ажил хийвэл сайн сайхан болно” хэмээн олон зуун сая долларын залилангийн хэрэг үйлдсэн шашны хосууд шоронд хоригдох ял авсан талаар БНСУ-ын Chosun агентлаг мэдээллээ.

Энэ талаар тус улсын Хууль зүйн яамнаас өнөөдөр /2024.01.08/ мэдээлснээр, Сөүл хотын зүүн дүүргийн шүүхийн  эрүүгийн хэргийн шүүгч Пак Кан Мин залилангийн хэргээр шүүхээр шийтгүүлсэн шашны хос ноён Ли, ноён Ким нарыг 60 сая воноор торгож, 1 жил 10 сарын хорих ял, 8 сарын хорих ялаар тус тус шийтгэсэн. Ноён Ли нь 2018 онд залилангийн хэргээр хоёр жилийн хорих ял, гурван жилийн тэнсэн харгалзах ял авч байсан.

Шүүгдэгч хосууд Монголд номлолын зорилгоор солонгос хоолны газар ажиллуулж байхдаа хохирогчдын эсрэг залилангийн хэрэг үйлдсэн.

Тухайлбал,  хосууд 2018 оны долдугаар сард нэгэн сүмд туслах пастороор ажиллаж байсан хохирогч А-д хандаж “Бид Монголд хоёр салбар бүхий “Бонжук” ресторан ажиллуулж байгаа. Та 50 сая воны хөрөнгө оруулалт хийвэл бид та бүхэнд зориулж гурав дахь салбараа нээх болно” гэсэн байна. Мөн тэрээр 2018 оны есдүгээр сард өөр нэг пастор ноён Б-д хандан “Бид шинэ сүм нээж, таныг гэр бүлээрээ Монголд ирэх хүртэл сүмийг хариуцаж, удирдаж ашгийг нь танд өгнө” хэмээн хохирогчдоос нийт 100 сая вон авчээ. Түүнчлэн сүмийн пастороор ажиллаж байсан ноён Ли 2015 оны 4-р сард сүмийн хоёр гишүүнд хандан “Та Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт ресторан, компьютерын өрөө, үсчин гоо сайхан, буудал зэрэг юу ч ажиллуулж болно”, “Хэрэв та нар хөрөнгө оруулалт хийвэл аяллын оргил улиралд ашгаа нөхөж олно хэмээн нийт 120 сая вон авсан тул түүнийг залилан хийсэн хэмээн үзэж ял оноолоо” гэв.