ФОТО: Дэлхийн анхны далайд хөвдөг байшинг Панамын хойд эрэгт барьжээ

ФОТО: Дэлхийн анхны далайд хөвдөг байшинг Панамын хойд эрэгт барьжээ

Панамд төвтэй, далайн шинэлэг технологиор мэргэшсэн Ocean Builders компани дэлхийн анхны эко-нөхөн сэргээх байшин хэмээн тодорхойлоод буй 295,000-аас 1.5 сая долларын үнэтэй хөвдөг байшинг Панамын хойд эрэг дахь Линтон Бэй Маринад баригджээ. 

“Ocean Builders” компани далайн эрэг дагуу зай талбай хомс байдаг асуудлыг шийдэхийн тулд тус компанийн инженерийн хэлтсийн дарга Рюдигер Кох, гүйцэтгэх захирал Грант Ромундт нар уг төслийг санаачилж, эко системд ээлтэй “SeaPod”, хуурай газарт зориулагдсан “GreenPod”, экологи, эдийн засагт ээлтэй “EcoPod” зэрэг гурван загварын байшинг бүтээжээ. 

Байшин 73 м.кв талбайтай бөгөөд мастер унтлагын өрөө, зочны өрөө, гал тогоо, угаалгын өрөөтэй. Түүнчлэн далайн уснаас дээш 2.2 м өндөрт өргөгдсөн бөгөөд 360 градусаар далайг харах боломжтой панорама цонхтой. Байшинг хамгийн сүүлийн үеийн ухаалаг технологиор тоногложээ. Ингэхдээ оршин суугчид ухаалаг технологи ашиглан  бөгжний тусламжтайгаар хаалгаа онгойлгож, хөгжмөө асаах боломжтой аж.

ФОТО: