Японд болсон газар хөдлөлтийн улмаас 180 хүн амиа алдаж, 120 гаруй иргэн сураггүй алга болоод байгаа ажээ

Японд болсон газар хөдлөлтийн улмаас 180 хүн амиа алдаж, 120 гаруй иргэн сураггүй алга болоод байгаа ажээ

Япон улсын Ишикава мужид энэ сарын 01 /2024.01.01/-нд болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан иргэдийн тоо 180-д хүрч, 120 гаруй хүн сураггүй алга болоод байгаа талаар NHK суваг мэдээлжээ. Мөн  газар хөдлөлтийн гамшгийн улмаас Японы Важима хотод 200 гаруй байшин барилга шатжээ.

Мөн 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойш олон хоног өнгөрч байгаа ч ард иргэдээ сонор сэрэмжээ сулруулахгүй байхыг Японы Цаг уурын агентлаг анхааруулсаар байгаа аж. Учир нь Японы газар хөдлөлтийн 0-7 хүртэлх шатлалаар тав болон түүнээс дээш түвшний хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй байгаа ажээ. 

Эх сурвалж: NHK




Өнөөдөр морь өдөр

11 цагийн өмнө