ВИДЕО: Шүүгч рүү халдсан этгээдийг хэрхэн дөнгөлж, шүүх танхимд хүргэсэн гэрэл зургийг нийтэлжээ

ВИДЕО: Шүүгч рүү халдсан этгээдийг хэрхэн дөнгөлж, шүүх танхимд хүргэсэн гэрэл зургийг нийтэлжээ

Энэ сарын 07 /2024.01.07/-ны өдөр АНУ-ын Невада мужийн шүүгч Мэри Кэй ялын тогтоол уншиж байхад нь 30 настай Деобра Редден шүүх танхимын сандал дээгүүр давж үсрэн шүүгчийн биед халдсан хэрэг гарсан. Учир нь тэнсэн харгалзах ялын хүсэлтээс нь шүүх татгалзсанд Деобра Редден гэгч эр уурлан ийнхүү шүүх танхимд шүүгчийн биед халдсан гэдэг. 

Харин тус халдлагын улмаас шүүгч Мэри Кэй бэртэл авсан бөгөөд түүний биеийн байдлыг хянаж байгаа талаар Невада мужийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байдаг. Тэгвэл өчигдөр /2024.01.08/ шүүгч рүү халдсан яллагдагч Деобра Редденыг хэрхэн шүүх танхимд хүргэн ирсэн гэрэл зураг нийтлэгдсэн байна. Тодруулбал, түүний нүүрэн хэсэг нь ярихаас бусад үйлдлийг үзүүлэхийг нь хориглосон хамгаалалт зүүж, мөн түүний гар, хөлийг бүтэн дөнгөлсөн байжээ. 

Эх сурвалж: NEXTA




Өнөөдөр морь өдөр

10 цагийн өмнө