Нислэгийн явцад хаалга нь салж унасан Boeing 737 Max 9 онгоцыг шалгахад "дахин чангалах шаардлагатай боолт олдсон" гэж мэдэгджээ

Нислэгийн явцад хаалга нь салж унасан Boeing 737 Max 9 онгоцыг шалгахад "дахин чангалах шаардлагатай боолт олдсон" гэж мэдэгджээ

Энэ сарын 5 /2024.01.05/-ны өдөр АНУ-ын Орегон мужийн Портландад “Alaska Airlines” компанийн Boeing 737 Max 9 загварын онгоцны хаалга нь салж унасны улмаас ослын буулт хийсэн хэрэг явдал гарсан. Тус онгоцонд нийт 171 зорчигч, нисэх багийн зургаан ажилчид байсан бөгөөд Портландын олон улсын нисэх онгоцны буудалд бүгд аюулгүй газардсан гэж “Alaska Airlines” агаарын тээврийн компани мэдэгдсэн. 

Тэгвэл АНУ-ын Боинг компани Boeing 737 Max 9 загварын онгоцнууддаа дахин техникийн үзлэг хийхийн тулд, энэ төрлийн 171 онгоцны нислэгийг дүр зогсоож буйгаар мэдэгдсэн байна. Учир нь Boeing 737 Max 9 онгоцыг шалгах явцад "дахин чангалах шаардлагатай боолт" олдсон гэж United Airlines мэдэгдсэн байна. Иймд энэхүү загварын онгоцны хаалгыг суурилуулалтын асуудлыг засах болно гэж мэдэгдэв.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр морь өдөр

12 цагийн өмнө