Эквадорын шоронгоос гэмт бүлэглэлийн толгойлогч ор сураггүй алга болж, тус улсад 60 хоногийн онц байдал зарлажээ

Эквадорын шоронгоос гэмт бүлэглэлийн толгойлогч ор сураггүй алга болж, тус улсад 60 хоногийн онц байдал зарлажээ

Эквадорын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй гэмт бүлэглэлийн толгойлогч тус улсын шоронгоос ор сураггүй алга болсон хэрэг өнөөдөр /2024.01.09/ гарчээ. Иймд Эквадорын Ерөнхийлөгч Даниэль Нобоа тус улсад хоёр сарын хугацаатай онц байдал зарласан бөгөөд үүнд олон нийтийн цугларалтыг түр хориглож, хөл хорио тогтоох зэрэг арга хэмжээг авч байгаа аж.

Эквадорын Ерөнхийлөгч Д.Нобоагийн хэлснээр, "онц байдал тогтоосноор тус улсын шоронгуудыг цэрэг, цагдаа нар шууд хяналтдаа авах боломжтой болох" гэнэ. Фито хочит Адольфо Масиас Вильямар нь 12 жил шоронд хоригдож байгаа бөгөөд "Лос Чонерос" хэмээх гэмт бүлэглэлийн толгойлогч ажээ. Харин 2023 оны аравдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд 35 настай Даниэль Нобоа ялалт байгуулсан бол сонгуулийн сурталчилгааны үеэр нэр дэвшигчдийн нэг, мафийн эсрэг тэмцэгч Фернандо Вильявисенсио амь үрэгдсэн бөгөөд түүний амь насыг хөнөөсөн явдалд "Лос Чонерос" хэмээх гэмт бүлэглэл холбоотой гэж сэжиглэж байжээ.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр морь өдөр

12 цагийн өмнө