ВИДЕО: Эквадорын мафи төрийн эрхээ авахын тулд телевиз рүү дайран орж хөтлөгчид болоод зочдыг барьцаалжээ

ВИДЕО: Эквадорын мафи төрийн эрхээ авахын тулд телевиз рүү дайран орж хөтлөгчид болоод зочдыг барьцаалжээ

Эквадорын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч тус улсын шоронгоос оргосон хэрэг өчигдөр /2024.01.09/ гарсан байдаг. Иймд Эквадорын Ерөнхийлөгч Даниэль Нобоа тус улсад 60 хоногийн хугацаатай онц байдал зарласан юм. 

Тэгвэл өнөөдөр /2024.01.10/ Эквадорын "TC" телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр зэвсэгт этгээдүүд дайран орж, хөтлөгчид болон зочдыг барьцаалжээ. Мөн гэмт бүлэглэлийнхэн Эквадорын Кито хотод нэг, Кеведод гурван цагдааг барьцаалсан байна. Иймд Эквадорын Засгийн газар тус улсад гэмт  хэргийн бүлэглэлүүд төрийн эсрэг зэвсэглэн боссон гэж үзэн “Дотоодын зэвсэгт мөргөлдөөний байдал бий болсон" хэмээн зарлаж, Ерөнхийлөгчөө хамгаалахын тулд армиа бэлэн байдалд оруулжээ. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр морь өдөр

12 цагийн өмнө