ВИДЕО: Эквадорын мафи мөргөлдөөн дэгдээсний улмаас 10 хүн амиа алдаад байна гэж мэдээлжээ

ВИДЕО: Эквадорын мафи мөргөлдөөн дэгдээсний улмаас 10 хүн амиа алдаад байна гэж мэдээлжээ

Эквадорын мафи тус улсын Ерөнхийлөгчийн онц байдал зарласан зарлигийн хариу болгон орон даяар үймээн самуун, мөргөлдөөн дэгдээгээд байна. Тодруулбал, хар тамхины бүлэглэлийн дээрэмчид "ТС" телевизийг эзлэн авч, хэд хэдэн цагдааг барьцаалж, хэд хэдэн шоронд нэвтэрч танхайрчээ.

Эквадорын шинэ ерөнхийлөгч Даниэль Нобоа өчигдөр /2024.01.09/ хариу мэдэгдэл хийж, 22 мафийн бүлгийг террорист байгууллага хэмээн нэрлэж, тус улс дотооддоо зэвсэгт мөргөлдөөнтэй байна гэж мэдэгдсэн юм. Эквадорын олон нийтийн сүлжээнд "гудамжинд зэвсэгт дээрэмчид автомашин шатааж, дэлбэрэлт болж буй бичлэг, гэрэл зургийг нийтэлжээ. Мөн тус мөргөлдөөний улмаас наад зах нь 10 хүн амиа алдсан гэж цагдаа нар мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: BBC

 




Өнөөдөр морь өдөр

10 цагийн өмнө