ВИДЕО: Эквадорын мафийнхны барьцаалаад байсан "ТС" телевизийг чөлөөлсөн бол, таван шорон гэмт бүлэглэлийнхний барьцаанд оржээ

ВИДЕО: Эквадорын мафийнхны барьцаалаад байсан "ТС" телевизийг чөлөөлсөн бол, таван шорон гэмт бүлэглэлийнхний барьцаанд оржээ

Эквадорын Ерөнхийлөгч тус улсыг "дотоодын зэвсэгт мөргөлдөөн"-ийн байдалд байна гэж мэдэгдсэн. Тэгвэл гэмт бүлэглэлд олзлогдоод байсан "TC" телевиз рүү тусгай хүчнийхнийг илгээж, барьцаалагдсан бүх хүмүүсийг сулласан, халдлага үйлдсэн бүх этгээдийг саатуулсан гэж мэдэгджээ. 

Мөн үймээний үеэр наад зах нь 10 хүн, түүний дотор хоёр цагдаа амь үрэгдсэн гэжээ. Улмаар цэргийн техник хэрэгслийг Эквадорын нийслэл Кито хотын төвд байршуулж, бүх боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг зогсоосон байна. Харин Эквадорын 5 шоронд 139 хүн, түүний дотор шоронгийн харуулууд болон удирдлагуудыг мафийн бүлэглэл барьцаалагдсан байна. Иймд Аргентин улс Эквадорын эрх баригчдад туслахаар аюулгүйн хүчээ илгээхэд бэлэн байна гэж мэдэгдсэн АНУ мөн тусламж үзүүлэхэд бэлэн байна гэжээ. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр морь өдөр

10 цагийн өмнө