Өнөөдөр Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр цас орно

Өнөөдөр Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр цас орно

Өнөөдөр /2024.01.11/ Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр цас орно. Харин маргааш баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с, маргааш баруун аймгуудын нутгаар, 13-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ.

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, 12-ны өдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -27-32 градус, өдөртөө -18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -23-28 градус, өдөртөө -12-17 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -5-10 градус хүйтэн, өдөртөө +3+8 градус дулаан, Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө -12-17 градус, өдөртөө +1-4 градус, бусад нутгаар шөнөдөө -18-23 градус, өдөртөө -6-11 градус хүйтэн байна. 13-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтэрнэ.