СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сүхбаатар аймагт сураггүй болсон хоёр хүүхэд, зургаан том хүнийг эрэн хайж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сүхбаатар аймагт сураггүй болсон хоёр хүүхэд, зургаан том хүнийг эрэн хайж байна

2024 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 11 цагт Баруун- Уртаас Баяндэлгэр сумын Морин хошуу гэдэг газар луу хөдөлсөн 8960 СҮА приус 20 маркийн машинтай хоёр том хүн, 1-12 насны хоёр хүүхэд, Sonata 6 маркийн 8800 СҮА машинтай хоёр том хүн, Bongo маркийн ачааны машинтай хоёр том хүн нийт найман хүн сураггүй болсон тул ар гэрийнх нь хүсэлтээр эрэн хайж ажлыг Сүхбаатар аймгийн хэмжээнд эхлүүлжээ. Дээрх найман иргэнийг сураггүй болсноос 28 цагийн дараа тус аймгийн ОБГ-т дуудлага мэдээлэл өгсөн байна. Харин цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор ачаалал их байгаа тул эрлийн ажил түр хүлээгдэхийг анхааруулжээ. Иймд алга болсон иргэдийн ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байгаа аж.