Ус, цаг уурын газруудыг мотоциклоор хангагдаж эхэллээ

Ус, цаг уурын газруудыг мотоциклоор хангагдаж эхэллээ

2023 оныг "Ус, Цаг уурчдын жил" болгон зарласан юм. Уг жилийн хүрээнд цалин хангамж нэмэгдүүлэхээс гадна салбарын орон нутаг дах өртөө, харуулуудад ажиллаж албан хаагчдаас тавьсан хүсэлтийн дагуу туулах чадвар сайтай унаатай болгох ажлыг эхлүүлсэн.

Энэ хүрээнд Япон Улсын Ямаха брэндийн 32 мотоциклийг Хөвсгөл, Завхан, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн Ус, Цаг уурчдад нийт 32 мотоциклийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам Цаг уур, орчны шинжилгээний газараас хүлээлгэн өгчээ.