Саран дээр хүн буулгах НАСА-ын төлөвлөгөө "газардах төхөөрөмжид алдаа гарсан"-ы улмаас 2025 оныг хүртэл хойшилжээ

Саран дээр хүн буулгах НАСА-ын төлөвлөгөө "газардах төхөөрөмжид алдаа гарсан"-ы улмаас 2025 оныг хүртэл хойшилжээ

АНУ-ын Сансар судлалын агентлаг болох НАСА саран дээр буух Артемис төслийн хүрээнд өмнө нь төлөвлөсөн хоёр хөөргөлтийг техникийн доголдлын улмаас хойшлуулахаас өөр аргагүйд хүрчээ.

Энэ талаар НАСА-гийн администратор Билл Нелсон мэдээлэл хийх үеэрээ, "газардах төхөөрөмжид алдаа гарсаны улмаас төлөвлөгөөнд түр зуурын өөрчлөлт орох шаардлагатай болсон. Бидний хамгийн чухал зүйл бол аюулгүй байдал" гэж мэдэгджээ. Энэхүү саатлын улмаас НАСА-ын төлөвлөгөө бараг нэг жилээр хойшилж байгаа аж. Тодруулбал, Артемис-2 ын нисэгчтэй нислэг 2025 оны 9-р сар хүртэл хойшилж, харин саран дээр буух төлөвлөгөө нь 2026 оны 9-р сар хүртэл хойшилж байгаа ажээ.

Сонирхуулахад,  2022 оны арваннэгдүгээр сарын 16 /2022.11.16/-ны өдөр НАСА-ын "Артемис-1" хөлөг хөөрч, сарыг бүтэн  26 хоногт тойроод дэлхийд мөн оны арванхоёрдугаар сарын 11-ны өдөр буцаж ирсэн юм. Харин “Артемис 2”-ын даалгаврыг 2024 онд хийхээр төлөвлөж байсан бөгөөд энэ үеэр дөрвөн сансрын нисгэгч сарыг тойрон нисэх бол, 2025 онд “Артемис 3”-ын даалгаврын үеэр сансрын нисэгчид саран дээр газардах ёстой юм.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр морь өдөр

9 цагийн өмнө