Японд ажиллаж, амьдардаг 107 настай эмэгтэй дэлхийн хамгийн өндөр настай үсчнээр тодорчээ

Японд ажиллаж, амьдардаг 107 настай эмэгтэй дэлхийн хамгийн өндөр настай үсчнээр тодорчээ

Японы зүүн хэсгийн нэгэн тосгонд амьдардаг 107 настай Шицүи Хакоиши гэх эмэгтэй дэлхийн хамгийн өндөр настай үсчин болсныг "Mainichi" сонин мэдээллээ.

Шицуй Хакоиши энэ нэгдүгээр сарын 7-нд АНУ-ын Флорида мужид төвтэй LongeviQuest LLC судалгааны фирмийн гүйцэтгэх захирал Бен Мейерсээс “Хамгийн хамгийн өндөр настай үсчин” гэх гэрчилгээ гардан авчээ. LongeviQuest LLC компани нь 2022 онд байгуулагдсан. Үүнээс хойш 100 ба түүнээс дээш настай хүмүүсийн ажил эрхлэлтийг судалж, нийгэмд таниулах үйл ажиллагааг явуулж байгаа юм. Энэ хүрээнд тус компани Хойд Америк, Өмнөд Америк, Африк, Европ зэрэг дэлхийн өнцөг булан бүрд хүмүүсийн насыг шалгаж, өндөр настнуудын ажил, амьдралыг дэлхий дахинд таниулахаар ажиллаж байна. Шицуй Хакоиши нь Япон улсад тус компаниас гэрчилгээ авсан тав дахь хүн болжээ.

Шицуй Хакоиши 14 настайдаа Токиод үсчний сургалтад сууснаас хойш тус газартаа ажиллаж амьдарч буй аж. Тэрбээр одоо ч үсчний ажлаа эрхэлдэг. Ингэхдээ сард таван үйлчлүүлэгчийн үсийг засдаг байна.

Г.ЭНХЗУЛ

 




Өнөөдөр морь өдөр

10 цагийн өмнө