БНСУ-ын хамгийн өндөр чанартай гүзээлзгэнэ Дамьяныг Монгол руу экспортолж эхэллээ

БНСУ-ын хамгийн өндөр чанартай гүзээлзгэнэ Дамьяныг Монгол руу экспортолж эхэллээ

Гүзээлзгэнэ үйлдвэрлэдэг томоохон бүс нутгийн нэг Дамян-гүн бүтээгдэхүүнээ Монгол руу экспортлохоор болсон гэж тус улсын Gj dream агентлаг мэдээллээ.

Дамян Гүн үйлдвэрээс өнөөдөр /2024.01.12/ мэдээлснээр, Энэ сарын 9-ы өдөр Бонгсан хөдөө аж ахуйн хоршооны үйлдвэрлэл түгээх төвөөс Монгол руу гүзээлзгэнэ экспортолсон. Дамьян гүзээлзгэнэ нь улсдаа хамгийн өндөр чанартай гүзээлзгэнэ бөгөөд дотооддоо түгээлтийн үнэ нь бусад бүс нутгуудынхаас өндөр байдаг.Үүнээс болоод экспортод гаргах гүзээлзгэнийн тоо хэмжээг баталгаажуулахад хүндрэлтэй байсан ч Дамян гүн, үйлдвэрлэлийн фермүүд, экспортлогч компаниудын идэвхтэй хамтын ажиллагааны үр дүнд тогтвортой түгээлтийг хангах замаар энэхүү экспортыг хийж чадлаа. Энэ удаад ачуулсан Дамян гүзээлзгэнэ нь Монгол руу экспортлох анхны 500 кг-тай гүзээлзгэнэ бөгөөд агаарын тээврээр тээвэрлэж, Монгол улсын Улаанбаатар хотын И-Март болон орон нутгийн 30 орчим супермаркетад хүргэгдэнэ. Гүзээлзгэнэ нь агаарын тээвэртэй холбоотой логистикийн зардал өндөр, түгээлтийн хугацаа богино байдаг тул экспортлоход хүндрэлтэй бүтээгдэхүүн боловч Солонгос гүзээлзгэнэтэй холбоотой орон нутгийн хариу арга хэмжээ маш сайн байгаа тул Дамян-Гүн экспортоо үргэлжлүүлнэ гэж найдаж байна” гэлээ.




Өнөөдөр морь өдөр

8 цагийн өмнө