Хөл нь гэмтсэн Халиун бугыг эмчилж, байгальд нь тавьжээ

Хөл нь гэмтсэн Халиун бугыг эмчилж, байгальд нь тавьжээ

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байсан хөл нь гэмтсэн Халиун буганд өвс, тэжээл өгч машинаар тээвэрлэн байгаль хамгаалагчийн гэр хүргэсэн талаар бид өмнө нь мэдэлсэн.

Тодруулбал, Экологийн цагдаагийн албаны Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Л.Сансар нь 2024 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өвөр зайсан буюу Кувейтын амны бургасанд байсан хөл нь гэмтсэн Халиун буганд өвс, ус өгч, зэрлэг ан амьтдаас хамгаалах зорилгоор байгаль хамгаалагчид мэдэгдэн ачааны тээврийн хэрэгсэл ашиглан байгаль хамгаалагчийн гэрийн гадна зөөвөрлөн байршуулсан юм.

Тэгвэл байгаль хамгаалагчийн гэрт очсон Хариун бугын гэмтсэн хөл эдгэрч, тамир тэнхээ орсон тул өчигдөр /2024.01.12/ байгальд нь тавьжээ.