Бээжингийн шахалтыг эсэргүүцэх амлалт өгч буй Ардчилсан дэвшилтэт нам засгийн эрхээ үргэлжлүүлэх эсэх нь тодорхой болох Тайванийн сонгууль эхэллээ

Бээжингийн шахалтыг эсэргүүцэх амлалт өгч буй Ардчилсан дэвшилтэт нам засгийн эрхээ үргэлжлүүлэх эсэх нь тодорхой болох Тайванийн сонгууль эхэллээ

Тайванийн засаг захиргааны тэргүүн болон хууль тогтоох байгууллагын сонгуулийн санал хураалт эхэллээ. Санал хураалт орон нутгийн цагаар өнөө өглөөний 08:00 цагт 17 700 гаруй санал авах байранд эхэлжээ.

Засаг захиргааны тэргүүний сонгуульд эрх баригч Ардчилсан дэвшилтэт намаас Лай Чин Тэ, хамгийн том сөрөг хүчин болох Гоминдан намаас Хоу Ю Их, хоёр дахь том сөрөг хүчин Тайванийн Ардын намаас Ко Вэн Же нар нэр дэвшиж байна. Бээжингийн шахалтыг эсэргүүцэх амлалт өгч буй Ардчилсан дэвшилтэт нам засгийн эрхээ үргэлжлүүлэх үү, эсвэл Хятадтай яриа хэлэлцээгээ нэмэгдүүлэхийг уриалж буй сөрөг хүчний намууд засгийн эрхэнд гарах уу гэдэг нь олны анхаарлыг ихэд татаж байна.

Одоогоор Тайванийн нэг танхимтай хууль тогтоох байгууллагад Ардчилсан дэвшилтэт нам олонхын суудал эзэлж байгаа юм. Гэхдээ энэ удаагийн сонгуульд аль нэг нам дангаараа олонх болоход хэцүү байх болно хэмээн шинжээчид таамаглаж байна. Санал хураалт 16:00 цагт дуусах бөгөөд саналын хуудсыг нэн даруй тоолж эхэлнэ. Засаг захиргааны тэргүүний сонгуулийн урьдчилсан дүн өнөө орой юм уу ням гаргийн өглөө гарах төлөвтэй байна.




Өнөөдөр морь өдөр

13 цагийн өмнө