Украин, Их Британи улсууд "хоёр талын аюулгүй байдлаа хангах гэрээ" байгуулсан байна. Тус гэрээнд гарын үсэг зурах үеэр Украины Ерөнхийлөгч В.Зеленский "Лондонгийн хүлээсэн үүрэг бол Украиныг НАТО-д элсэх хүртэл аюулгүй байдлыг хамгаалах" гэж мэдэгджээ.
Энэ гэрээ нь НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр "Их долоо"-ийн орнуудын болох тэдгээрт нэгдсэн улсуудын хооронд тохиролцсон хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх аюулгүй байдлын гэрээнүүдээс анхных нь болж байгаа аж. Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак мөн 2024-2025 онд Лондон Украинд 2.5 тэрбум фунт стерлингийн тусламж үзүүлнэ гэж мэдэгдсэн нь 2022-2023 оныхоос 200 сая фунтээр илүү байгаа аж.
Эх сурвалж: BBC