Өнгөрөгч арваннэгдүгээр сар /2023.11/-аас хойш Улаан тэнгис дэх худалдааны хөлөг онгоцууд руу зэвсэгт этгээдүүд халдлага үйлдэх болсоны хариуд АНУ, Их Британи тэргүүтэй олон улсын эвслийн цэргийн хүчнийхэн энэ долоо хоногийн Пүрэв, Баасан /2024.01.11-12/ гарагт шилжих шөнө Хутийн цэргийн 10 орчим объектод цохилт өгч, цуврал довтолгоог эхлүүлсэн.
Тодруулбал, АНУ өнгөрөгч шөнө Йемен дахь Хутийн босогчдын цэргийн объектуудад шинэ цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна. АНУ-ын арми үүнийг Хутичуудын радарын суурилуулалтад "давтан цохилт" өгсөн гэж тайлбарлажээ. Харин үүний хариуд Хутийн босогчид “хүчтэй бөгөөд үр дүнтэй хариу арга хэмжээ авна” гэж сүрдүүлж, АНУ-ын дайралтын үр дүнд хүний амь эрсдээгүй гэжээ.
Эх сурвалж: BBC