Тайванийн сонгуульд Бээжийн бодлогыг сөрөх Ардчилсан дэвшилтэт намаас нэр дэвшигч Лай Чин Тэ яллаа

Тайванийн сонгуульд Бээжийн бодлогыг сөрөх Ардчилсан дэвшилтэт намаас нэр дэвшигч Лай Чин Тэ яллаа

Тайванийн засаг захиргааны тэргүүн болон хууль тогтоох байгууллагыг сонгох сонгууль бямба гарагт боллоо. Ардчилсан дэвшилтэт намаас нэр дэвшигч Лай Чин Тэ болон түүний хамтрагч Сьяу Бикхим нар засаг захиргааны удирдлагын сонгуульд ялжээ.

Харин арлын 113 суудалтай хууль тогтоох байгууллагын сонгуульд Хятадын Гоминдан нам 52 суудал, Ардчилсан дэвшилтэт нам 51 суудал, Тайванийн Ардын нам найман суудал тус тус авсан байна. Үлдсэн хоёр суудалд бие даан нэр дэвшигчид сонгогджээ.