Исландын галт уулын дэлбэрэлтийн улмаас хот руу лаав асгарч, байшингууд шатжээ

Исландын галт уулын дэлбэрэлтийн улмаас хот руу лаав асгарч, байшингууд шатжээ

Ням гарагт үүрээр Исланд улсын баруун өмнөд Рейкьянесийн хойгт галт уул дэлбэрч, загасчдын жижиг хот руу лаав асгарчээ. Галт уулын дэлбэрэлтээс өмнөхөн Гриндавик хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн тул хүний амь нас, эрүүл мэнд эрстээгүйг тус улсын эрх баригчид мэдээлсэн байна.

Исландын Цаг уурын албанаас (IMO) мэдээлснээр зарим газарт лаав хаалт нэвтрэн, хот руу орж улмаар байшин, барилгуудыг шатаажээ. Галт уулын идэвхжил нь арьс, нүд, хамар, хоолойг цочроодог хүхрийн давхар исэл зэрэг хий ялгаруулдаг тул дэлбэрэлтийн дараах үр дагавар нь амьсгалын замын өвчлөлтэй хүмүүсийн хувьд нэлээд асуудал үүсгэж болзошгүйг анхааруулжээ. Ерөнхий сайд Катрин Якобсдоттир хэлэхдээ, Засгийн газар даваа гарагт хуралдаж, нүүлгэн шилжүүлсэн оршин суугчдыг орон сууцжуулах арга хэмжээний талаар хэлэлцэнэ гэжээ.

Шинжлэх ухааны сэтгүүлч, галт уул судлаач Робин Эндрюс “Лаав хот руу орж ирснээс хойш үргэлжилж буй дэлбэрэлт нь "маш аюултай бөгөөд хор хөнөөлтэй одоогийн байдлаар хохирлын үргэлжлэх хугацаа, ноцтой байдлын хувьд зураглал хийх боломжгүй" гэж BBC-д мэдээлжээ. Ням гарагийн галт уулын дэлбэрэлт нь 2021 оноос хойш Рейкжанесын хойгт болсон тав дахь удаагийн дэлбэрэлт ажээ. Исланд нь Еврази ба Хойд Америкийн тектоник хавтангийн хоорондох зааг болох Дундад Атлантын далайн хойд хэсэгт оршдог Исланд арал улс нь 103,000 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай 33 идэвхтэй галт уултай юм.

     Эх Сурвалж: BBC

Г.Энхзул




Өнөөдөр морь өдөр

7 цагийн өмнө