Исландын баруун хэсэгт галт уул дэлбэрч, халуун лав нь өчигдрөөс эхлэн Гриндавик хот руу урсаж эхэлсэн байна. Иймд тус улсын эрх баригчид Гриндавик хот болоод ойролцоох тосгоны дөрвөн мянган оршин суугчдыг нүүлгэж эхэлсэн байна. Учир нь галт уулын халуун лавыг хотоос холдуулахын тулд чулуун болоод шороон хаалтыг босгосон боловч нэмэр болоогүй байна. Харин Исландын Ерөнхийлөгч Гвидни Йоханнессон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр "Дэд бүтэц эрсдэлд орсон ч хүний амь насанд аюул байхгүй" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
ВИДЕО: