Л.Оюун-Эрдэнийн оролцож буй "Дэлхийн эдийн засгийн чуулган"-д оролцохоор Украины Ерөнхийлөгч В.Зеленский Давост очиж, илтгэл тавина гэж мэдээлжээ

Л.Оюун-Эрдэнийн оролцож буй "Дэлхийн эдийн засгийн чуулган"-д оролцохоор Украины Ерөнхийлөгч В.Зеленский Давост очиж, илтгэл тавина гэж мэдээлжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Давос хотод энэ сарын 15-19-нд болох Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байгаа. Чуулганы үеэр Ерөнхий сайд Швейцарын Холбооны Улс, Бүгд Найрамдах Армен, Сингапур Улсын Ерөнхийлөгчид тус тус бараалхаж, БНСУ, Тайланд Улсын Ерөнхий сайдтай уулзаж, хоёр орны харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцана гэж албан эх сурвалж мэдээлж байгаа. 

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оролцож байгаа Дэлхийн эдийн засгийн чуулганд Украины Ерөнхийлөгч В.Зеленский оролцоно гэж Украины Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлжээ. Давос хотод болж буй тус чуулга уулзалтын үеэр Украины Ерөнхийлөгч В.Зеленский Швейцарийн Ерөнхийлөгчтэй уулзаж, хоёр талын олон уулзалт хийнэ” гэжээ. Харин Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг зохион байгуулагчид В.Зеленский маргааш /2024.01.16/ "Аюулгүй байдал, хамтын амжилтад хүрэх нь" сэдэвт хэлэлцүүлэгт тусгай илтгэл тавина гэж мэдэгдсэн юм. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр морь өдөр

4 цагийн өмнө