Boeing 737 Max 9 онгоцны хаалга салж унасан ослын дараа АНУ-ын эрх баригчид "Бойнгын үйлдвэрлэлд тавих хяналтаа чангатгана" гэжээ

Boeing 737 Max 9 онгоцны хаалга салж унасан ослын дараа АНУ-ын эрх баригчид "Бойнгын үйлдвэрлэлд тавих хяналтаа чангатгана" гэжээ

"Alaska Airlines" компанийн Boeing 737 Max 9 загварын онгоцны хаалга салж унасан тул АНУ-ын эрх баригчид Боинг онгоцны үйлдвэрлэлд тавих хяналтаа чангатгахаар шийджээ.

Тодруулбал, АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газар (FAA) боинг онгоцны үйлдвэрлэлийн явцад аудит хийж, чанарын хяналтыг хариуцдаг хүмүүсийн эрх мэдлийг хянана гэж мэдэгдсэн байна. Учир нь олон жилийн хугацаанд АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газар боинг онгоцны чанарыг үйлдвэрлэгчид даатгаж байсан ч аюулгүй байдлын талаар олон удаа анхааруулж байсан аж. Иймд АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газрын администратор Майк Уитакер мэдэгдэлдээ "Эрх мэдлийг дахин авч үзэх, аюулгүй байдлын бүх эрсдлийг үнэлэх цаг болсон байна. Холбооны Нисэхийн Захиргаа Boeing-ийн хяналт шалгалтад бие даасан гуравдагч этгээдийг ашиглах боломжийг судалж байна" гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр морь өдөр

8 цагийн өмнө