ФОТО: Украины армийн суманд оногдсон Оросын Ил-22 онгоцны зураг ил болж, А-50 онгоц хэрхсэн нь тодорхой байгаа аж

ФОТО: Украины армийн суманд оногдсон Оросын Ил-22 онгоцны зураг ил болж, А-50 онгоц хэрхсэн нь тодорхой байгаа аж

Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужный өнөөдөр /2024.01.15/ мэдээлэл хийж, "тус улсын зэвсэгт хүчин Азовын тэнгисийн дээгүүр нисэж явсан Оросын А-50 радар илрүүлэгч онгоцыг буудаж сөнөөсөн, мөн Ил-22 агаарын десантын удирдлагын онгоцыг гэмтээсэн" гэж мэдэгдсэн юм. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков "тус байлдааны онгоцуудын талаар мэдээлэлгүй байна" гэдгээ мэдэгдсэн. 

Харин удалгүй Оросын армийн эх сурвалжууд эдгээр дээрх мэдээллийг баталж, Ил-22 онгоц эвдэрсэн ч аюулгүй газардаж чадсан гэсэн бол А-50 онгоц болон түүний багийнхны талаар одоогоор тодорхой мэдээлэл хийгээгүй байгаа юм. Тэгвэл Азовын тэнгисийн дээгүүр нисэж явахдаа Украины армийн суманд оногдож, гэмтсэн гэх Ил-22 онгоцны зураг олон нийтийн сүлжээнд ил болсон байна. Тус гэрэл зурагт Ил-22 онгоцны сүүлний хэсэгт олон нүх гарсан. Мөн тус онгоцны тогворжуулагч нь маш их гэмтсэн нь харагдах аж. 

Эх сурвалж: BBC

Эх сурвалж: BBC




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө